Орос НАТО-гийн үүргээ цуцлав

457

Оросын гадаад хэргийн сайд Даваа гарагт ОХУ НАТО-гийн үүргээ цуцалж байгаагаа мэдэгдэв. Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Энэ нь өмнөх долоо хоногт НАТО-гоос Оросын 8 цэргийг ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой” гэжээ.
НАТО-гийн зүгээс тэднийг нууцаар тагнуулаар ажиллаж байсан гэсэн ба НАТО-гийн төвд ажиллаж болох ажилчдын тоог хагасалжээ. С.Лавровын зүгээс мөн НАТО-той хамтрах цэргийн ажиллагаагаа цуцалж, Москва дахь мэдээллийн оффисуудыг хаана гэдгээ мэдэгдлээ. “НАТО-гийн санаатай хийсэн үйлдлүүдийн үр дүнд бид байнгын үүргээ цуцалж, мөн цэргийн ахлах элчийн ажлаа орхино. 11 дүгээр сарын 1-нээс эсвэл үүнээс ч илүү удаж магад” гэжээ. Мөн тэрбээр Барууны холбоотнууд ОХУ-тай холбогдмоор байвал Бельги дэх Оросын элчингээр дамжуулж болно гэсэн аж.
НАТО нь 2014 онд ОХУ Украиныг хүчээр нэгтгэснээс хойш НАТО ОХУ-тай хийх практик хамтын ажиллагаагаа зогсоосон ч, өндөр хэмжээний уулзалт болон цэрэг, цэргийн харилцааг нээлттэй үлдээсэн. Гэвч, тус хоёр тал нь үүнээс хойш маш бага уулзсан ба нэгдсэн зорилтод хүрээгүй байсан аж.
Эх Сурвалж: Fox News
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.