Хөрөнгийн биржид 4 ХК-ийн ханш хамгийн их өсөв
Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 30 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 274.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр13 ХК-ийнхувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" (ONH+15%), "Тэнгэрлиг медиа " ХК (TNGR +14.98%), "Эрчим баян өлгий" (BOE +13.46%)болон "Айтүүлс" ХК (ITLS+9.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх уул" (BEU -9.33%), "Женко тур бюро" (JTB -5.24%) болон "Түшиг уул" ХК (TUS -4.47%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 104,945 ширхэг нэгж эрхийг 42.6 сая төгрөгөөр арилжсан байна.Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг “Инвескор”-ынбонд 9.7 сая төгрөгөөр арилжлаа. Мөн багцийн арилжаагаар 168.293 ширхэг үнэт цаасыг 499,998,503 төгрөгөөр арилжжээ.