Хөрөнгийн биржид 4 ХК-ийн ханш хамгийн их өсөв

475

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 30 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 274.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр13 ХК-ийнхувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" (ONH+15%), "Тэнгэрлиг медиа " ХК (TNGR +14.98%), "Эрчим баян өлгий" (BOE +13.46%)болон "Айтүүлс" ХК (ITLS+9.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх уул" (BEU -9.33%), "Женко тур бюро" (JTB -5.24%) болон "Түшиг уул" ХК (TUS -4.47%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 104,945 ширхэг нэгж эрхийг 42.6 сая төгрөгөөр арилжсан байна.Компанийн бондын арилжаагаар 100 ширхэг “Инвескор”-ынбонд 9.7 сая төгрөгөөр арилжлаа. Мөн багцийн арилжаагаар 168.293 ширхэг үнэт цаасыг 499,998,503 төгрөгөөр арилжжээ.
ТOП-20 индекс 0.2 хувиар буурч 40,085,39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,856,529,201,461.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.