Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талбайн тохижилтын ажил дуусч, хүлээлгэн өглөө

374

Баянзүрх дүүргийн 18-р хороо, 84-р сургуулийн урд байрлах 53ш тоосгон гараашуудыг буулгаж, иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилтын ажлыг эхлүүлсэн. Тухайн газар нь сургуулийн бүсэд хамаардаг ч явган хүний зорчих хэсэггүй, иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Тэгвэл Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн санаачилга, захирамжийн дагуу гараашуудыг чөлөөлж, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өглөө. Чөлөөлсөн газар иргэдээс санал авахад нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд авто зогсоол байгуулахыг хүссэн бөгөөд тохижилтын ажлыг иргэдийн санал хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн юм. Уг ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний асуудлыг цаашид цаашид харж хандаж, тордох ажлыг тухайн 18 дугаар хороо болон “Шинэ зуун” СӨХ хариуцахаар боллоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ: “Дүүрэг орон нутаг, Нийслэл, УИХ-тайгаа нягт уялдаа холбоотой ажиллаж, цар тахлын хүнд үед дотоодын, тэр дундаа Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудаа дэмжиж энэхүү тохижилтын ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд бид 400 орчим гарааш, хашаа хайсыг буулгаж, газрыг чөлөөлсөн бол ирэх жил улам эрчимжүүлж үлдсэн 700 гаруй гарааш, хашаа, хайсыг буулгана. Иргэддээ зориулсан, нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэргийг шийднэ” гэсэн юм. 84-р сургуулийн урд талбайн тохижилтын ажлыг хийхэд ашигласан тоосго, гэрэл, мод зэрэг бүх материалуудыг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуй нэгжүүд хийсэн. Ингэснээр худалдан авалт зарлаж 250-300 сая төгрөгөөр хийх ажлыг дүүрэг орон нутаг өөрсдөө бие даан хурдан хугацаанд 1 дахин хямд буюу 120 сая төгрөгөнд хийж гүйцэтгэсэн гэж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.