АНУ-д түймрийн улмаас амиа алдсан хүний тоо өссөөр байна

902

АНУ-ын Орегон мужид дэгдсэн түймрийн улмаас 500 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа билээ. Түүнчлэн сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУ-ын баруун мужуудад түймрийн улмаас 28 хүн амиа алдаад байгаа ажээ. Гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгааг холбогдох албаныхан онцолж байна. “CNN” сувгийн мэдээлж буйгаар, Калифорни мужид хамгийн олон буюу 19 хүн амиа алджээ.
АНУ-ын баруун мужуудад нийт 100 гаруй түймэр асаж байгаа бөгөөд зарим нь томоохон газар нутгийг хамарсан байна. Хамгийн хүнд нөхцөл байдал Калифорни болон Орегон, Вашингтон мужид үүсчээ. Эдгээр мужид асаж буй түймэр 1.9 сая гаруй га талбайг хамарсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 14-нд Калифорни мужид очиж, ойн түймэртэй холбоотой байдлын талаарх мужийн эрх баригчдын тайланг сонсох тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Түймрийг санаатай тавьсан байж болзошгүйг мужийн эрх баригчид онцолж байгаа юм. Айдахо мужид байрладаг Гал түймэртэй тэмцэх байгууллага хоорондын үндэсний төвөөс мэдээлснээр, одоогийн байдлаар АНУ-ын Орегон, Калифорни болон Вашингтон мужид нийт 1.7 сая гаруй га талбайг хамарсан 100 гаруй түймэр асаж байгаа аж. Түймрийн улмаас шөнө нь яг л өдөр шиг гэрэлтэж, зарим газар үнс яг л цас мэт орж байгаа талаар Аль-Жазира агентлаг онцолжээ.
https://edition.cnn. com/2020/09/11/weather/ western-wildfires-climate-change-future/index. html
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.