“ICT EXPO” үзэсгэлэнг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна

464



Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгагаргаад байгаа.


Салбарын хамгийн том “ICT EXPO” үзэсгэлэнг энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний үйл ажиллагаа болгон өргөжүүлж, есдүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулна.


Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ амьдралын хэв маяг нэгэнт бүрэлджээ. Нийгмийн бүх салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологи, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох олон боломжийг “Digital Nation-2021” бүрдүүлж байна.


Түүнчлэн,Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байгаа. “Digital Nation-2021” цахим үйл ажиллагааны үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбартай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулахаж.


Улаанбаатар хотын төвд, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдрийн турш үргэлжлэхүйл ажиллагааны үеэр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, 5G сүлжээнд шилжих талаар танилцуулна. Мөнцахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болно.

Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагууд өнөөдрийн 17.00 цагхүртэл хугацаанд www.digitalnation.mn сайтаас талбайгаа захиалах боломжтой.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.