УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэсд шаардлагатай машиныг гардууллаа

455


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай машиныг гардууллаа. Тэрээр хэлэхдээ “Коронавируст цар тахлын үед өвчтөн тээвэрлэхээс эхлээд маш олон асуудалтай тулгарч байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаа Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд бид үе шаттайгаар дэмжинэ. Үүний эхлэл болгож Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шаардлагатай машиныг хандивлаж байна. Цар тахлын амаргүй цаг үед өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа” гэлээ
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2020 оны 11-р сарын 25-аас эхлэн “Далайд дусал нэмэр” аяныг санаачилсан. Уг аянд өнөөдрийн байдлаар 100 гаруй Аж ахуй нэгжийн 112 гаруй сая төгрөг цугларч, зорилтот бүлгийн 20000 гаруй өрхөд шаардлагатай хүнс, түлшний тусламжийг түгээсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай амны хаалт, хамгаалалтын хувцас, гар ариутгагч зэргийг хандивлажээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.