Сэтгэлийн үг: Амжилт хүсье Үхань

1 056

Эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээх Монгол хэлц үг байдаг. Энэ үгийг тодотгон гэрэлтэх Үхань хотын иргэд аюулаас айх биш харин ч түүний эсрэг бүх нийтээрээ тэмцэж чадсан учраас өнөөдөр хэдэн зуугаараа эдгэрсээр л. Тэд гэр бүл, хайртай хүмүүстэйгээ эрүүл энх уулзаж нэг нэгэндээ талархан байгаа нь ямар агуу баяр баясал болохыг дэлхий нийтээрээ харж бахархаж байна.

Бид хэдийгээр өөр өөр улс орны хүмүүс ч гэлээ ДЭЛХИЙ хэмээх нэг л гэртэй. Хэрэв тэр гэрт хэн нэгэн минь өвдвөл бид бүгдээрээ түүний төлөө санаа тавих болно. Учир нь бид хамтдаа эрүүл энх байж ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралыг бий болгоно шүү дээ. Тиймээс БНХАУ болон бусад улс орны иргэддээ эв нэгдэл, эрүүл энхийг бэлгэдэн сэтгэлийн их урам зориг өгч амжилт хүсэж байна.

Бид таван тивтэй эх дэлхийнхээ нэг хэсэг билээ.

Хамтдаа эрүүл энхийн төлөө нэгдэж урагшаа тэмүүлцгээе.

Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн гадаад оюутан Ж.ХАЖИДСҮРЭН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.