А.Золбоо: "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг насан туршид мартахгүй

951


Ухань хотод суралцаж байгаад өнөөдөр эх орондоо ирсэн оютан А.Золбоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан  ийн бичжээ.


"Сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа.


Сайн байцгаана уу.
Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хилийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ.
Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.
Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болноо.
Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарын нарийн хяналтан доор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх.
Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа өнлөр хариуцлагатай зохион байгуулагдаж яг одоо ХӨСҮТ-ийн дулаахан сайхан энергитэй өрөөнүүдэд бид ирснээр өндөрлөж байна. Оюутан бид хүн ардын эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрээр тус тусдаа тусгаарлагдаад байна.
Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байхнээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхавдээ.
Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо ч уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа.
Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.
Одоо гол зүйлдээ орье.
Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар надруу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна.
(би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)
Тиймээс ахин сануулъя оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой.
Цаашаа share лэн дамжуулж өгнө үү.


Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа.
Монголын ард түмэн, төр засгийнхаа "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй, МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО" хэмээжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.