Шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагааг ухаалаг камерийн системээр хянаж байна

897

Тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хот руу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Автотээврийн хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол нийслэлд нэвтрүүлэхгүй байх тусгай чиг үүргээр хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Иймд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд төр засгаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдыгаа халдвараас хамгаалахыг мэргэжлийн байгууллагынхан уриалж байна.


НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
asdasd
asdasd 3 March 2020 06:15
Free sex dating http://sex767.com