Хойд Солонгос баллистик пуужин хөөргөв

447

Пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос хоёр баллистик пуужин хөөргөсөн талаар Америкийн тагнуулын өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар  CNN мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийнх цэрэг болон тагнуулын байгууллагууд чухам ямар пуужин хөөргөсөн болон нислэгийн зайг тогтоохын тулд туршилтын хөөргөлтийн бүхий л мэдээллийг сайтар судалж байгаа гэнэ. Одоогоор тэдгээр пуужин нь бага, дунд эсвэл алсын тусгалтай байсан, мөн тив алгасагч пуужин байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. 

 

Хойд Солонгос өнөө өглөө пуужин хөөргөсөн талаарх мэдээллийг Япон ч дамжуулсан юм. Япон тэнгис зүгт өглөөний 07 цаг орчимд Хойд Солонгосоос пуужин хөөргөжээ. Пуужин Японы эдийн засгийн бүсээс гадна унасан, пуужин унасны улмаас ямар нэг хохирол гараагүй гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг  NHK агентлаг дамжуулсан байна. 

 

Одоогийн байдлаар Япон улс болсон үйл явдалтай холбоотой мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийж байгаа аж. Өнөөдөр ийнхүү пуужин хөөргөснөөр БНАСАУ энэ долоо хоногт хоёр дахь удаагаа пуужингийн туршилт хийж байгаа юм. Өмнө нь, ням гарагт Пхеньян пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл гуравдугаар сарын 24-нд нийтэд ил болж байлаа. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.