Грект дүрвэгчдийн хуаран шатжээ

754

Грекийн Лесбос арал дээр байх, дүрвэгчдээр дүүрсэн "Мория" хуаран шатсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 
 
Гал гарах үеэр дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гал түймрийн улмаас хүн гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл гараагүй байна. Галыг унтраахаар 25 гал сөнөөгч, 10 техник ажиллаж байгаа гэж ВВС агентлаг дамжуулжээ. 
 
Энэ хуаран даацаасаа хэтэрсэн их дүрвэгч байрлуулж байсан гэнэ. Дүрвэгчдийн хуаранд 13 мянган хүн байрлаж байсан нь хуарангийн даацаас дөрөв дахин хэтэрсэн байжээ. Хуаран шатсаны улмаас дүрвэгчид орох оронгүй болсон байна.
 
Гал түймэр гарах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй. Зарим хэвлэлийн мэдээлснээр хүний хүчин зүйлээс үүдэлтэйгээр гал гарсан байж болзошгүй гэнэ. Дүрвэгчид үймээн гаргах үеэр хэн нэгэн нь галдан шатаасны улмаас хуаран бүхэлдээ шатсан гэх мэдээлэл гарчээ. "Мория" хуаранд байсан хүмүүсийн дундаас 35 хүн коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийн дараа тэднийг тусгаарлахыг шаардан дүрвэгчид үймээн үүсгэсэн байна.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/522362
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.