Монголын прокуроруудын холбооны ээлжит бага хурлыг зохион байгуулжээ

527



Монголын Прокуроруудын холбооны Бага хурал нь жилд нэгээс доошгүй удаа хуралддаг ба 2021 оны хуралдааныг 3 дугаар сарын 02-ны өдөр цахимаар зохион байгуулжээ.

Хуралдаанд Холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүд, Салбар зөвлөлийн дарга нар оролцож, тус холбооны 2019, 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн, Хяналтын зөвлөлийн мэдээлэлтэй танилцсан байна.

Монголын Прокуроруудын холбооны “Шагнал олгох журам”-д прокурорын нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, прокуроруудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, дотоод болон гадаад улс орнуудын ижил төстэй төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, гишүүдээ харилцан сургах, гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалахад чиглэсэн ажлын үр дүнгээрээ манлайлан ажилласан шилдэг салбар зөвлөлийг жил бүр шалгаруулж, шагнаж урамшуулахаар заасан байдаг бөгөөд 2020 оны “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгарсан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын салбар зөвлөлд Бага хурлын үеэр шагналыг гардуулан өгчээ.

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.