БНХАУ-ад коксжих нүүрсний үнэ буурсан нь Монголын нүүрсний үнэд нөлөөлнө

505

Б.НАМУУНТАМИР
БНХАУ-ын дотоодын зах зээлд коксжих нүүрсний үнэ буурч байгаа нь Монголын коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж магадгүй байгаа талаар “SXCoal” мэдээллээ.
“SXCoal”-ийн санал асуулгад хамрагдсан БНХАУ-ын уурхайнууд дахь коксжих нүүрсний нөөц гуравдугаар сарын наймны байдлаар 4.34 сая тонн хүрсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дүнгээс 17 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Нөөц өссөнөөр коксжих нүүрсний үнэ буурч эхлээд байна. Монголын түүхий коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын өмнөх үеэс 100-150 юаниар буурч, тонн нь 1020-1050 юань болоод байна. Угаасан коксжих нүүрсний үнэ 1330 юань орчимд тогтворжжээ.
Үүнээс гадна гуравдугаар сарын зургааны өдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 459 автомашин нэвтэрсэн байна. Харин Шивээхүрэн-Сэхэ боомтоор гарсан автомашины тоо 360 хүрчээ.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.