С.Амарсайхан: Гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш эрсдэлтэй

45
БШУЯ-наас 3 дугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа илэрхийлсэн тухай  УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдэгдлээ.
Тэрбээр “Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас илэрхийлсэн. Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанаар Шадар сайд танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Тодруулбал, коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Ингээд гурав болон дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ нь нэг талаар эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэж байгаа юм.
Өнөөдөр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцэнэ гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.