"Спутник V" коронавирусний халдвар хүндээр тусахаас 100 хувь хамгаалж байна

630

"Спутник V" вакцин коронавирусний халдварт өвчин хүндээр тусахаас 100 хувь хамгаалах үр дүнтэй хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгджээ. “Плацебо тариулсан бүлэгт халдвар хүнд хэлбэрээр илэрсэн 20 тохиолдол бүртгэгдсэн бол вакцин тариулсан бүлэгт ийм тохиолдол бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Туршилтын эцсийн хяналтын цэг дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр "Спутник V" вакцин 91.4 хувийн үр дүн харуулжээ. Вакцин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төв болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдсэн байна.
ОХУ-д 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар эмнэлзүйн туршилтын хүрээнд сайн дурын 26 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагджээ. Одоогоор тус вакцины эмнэлзүйн туршилтууд ОХУ-аас гадна Беларусь, АНЭУ, Венесуэл болон өөр хэд хэдэн улсад явагдаж байгаа бол Энэтхэгт хоёр болон гурав дахь үе шатны туршилт хийгдэж байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.