Шижир хүлэг авто сургууль А, В, С, Е, М ангилалдаа мэргэшсэн жолооч бэлтгэж байна

681



Vipexpo.mn сайтын “Жолооны курс” буланд байрлах Шижир хүлэг авто сургуулийг танилцуулж байна.

Шижир хүлэг авто сургууль 2010 онд үүсэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй 10 жил үйл ажиллагаагаа явуулсаар байна. Одоогоор сургалтын 6 автомашин, 6 багштай, сургалтын үзүүлэн таниулах материалаар бүрэн хангагдсан хичээлийн танхимтайгаар хичээллэж байна. Жолооны сургалтыг 10-20 жил багшилсан дадлага туршлагатай багш нар заадаг. Замын хөдөлгөөний хууль дүрмийн танхим нь сонсогчдын хичээллэх, давтлага хийхэд боломжтой нөхцлийг бүрдүүлэн даваа-бямба гарагт 10-18 цагийн хооронд нээлттэй байдаг.

“Шижир хүлэг” авто сургууль нь үндсэн В, А, С, Е, М ангиллаар чанарын өндөр төвшинд мэргэжлийн багш хичээл зааж, дүрэм жолооны үндсэн курс, 14, 30, 45 хоногийн давтан сургалтад  элсэлт авч сургадаг. Түүнчлэн VIP ганцаарчилсан сургалтад элсэгчид бүртгэхээс гадна гэрээс тань авахдаа болон гэрт тань хүргэхдээ дадлага хийлгэж давхар сургана.

Хичээл 7 хоногын Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв Баасан гарагуудад 12:00, 14:00, 17:00, 19:00 цагуудад танхимын хуваарийн дагуу мэргэжлийн багш нар дүрмийн хичээл орох болно. Түүнчлэн автомашин барих дадлагыг өөрийн чөлөөт цагтаа тааруулан хичээллэх боломжтойг дуулгая.

“Шижир хүлэг” авто сургуулийн сургалтын төлбөр 14 30 45 хоногын сургалт 280.000-300.000 төгрөг. Суралцагч та бүхэнд манай хамт олны зүгээс сургалтын төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож, төлбөрөө 2 хуваан төлөх боломжтойг хэлэхэд таатай байна. Мөн түүнчлэн оюутан залуустаа зориулан хөнгөлөлттэй үнээр мэргэжлийн жолооч болоход туслах болно.

Шижир хүлэг авто сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд  дарж авна уу.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.