32 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, 57 хүн бэртэв
Өмнөд Солонгосын Кёнги мужийн Соннам хотод 32 тээврийн хэрэгсэл давхралдан мөргөлдөж, 57 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарав. Арваннэгдүгээр сарын 11-ний өглөө нэгэн автобус гэрлэн дохио хүлээн зогсч байсан тээврийн хэрэгслүүдийг ташраар нь мөргөснөөр уг осол гарчээ. Осол өглөөний 07:34 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй Бундан уулзварын ойролцоо болсон байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь буюу 55 нь эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн дөрөв нь автобус, 27 нь суудлын тэрэг, нэг нь ачааны машин байжээ. Осол гаргасан автобусны тоормозны систем эвдэрсэн байж магадгүй гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.
Ослын дараа онцгой байдлын 88 алба хаагч, 33 машиныг дайчилжээ. Олон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн учир ослын хамрах талбай 100-150 метр орчим зайд үргэлжилжээ. Эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслүүдийг өдрийн 15:30 цаг гэхэд зайлуулсан байна.

