Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

11-р сарын 3-ны өдөр Хятадын Төмөр замын Хөххотын товчооны групп компанийн мэдээлснээр, мөн өдөр автомашины сэлбэг хэрэгсэл болон өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ачсан Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэг Эрээн хотын төмөр замын боомтоор дамжин Европыг зорьсноор, Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний төв коридороор энэ онд нэвтэрсэн галт тэрэгний тоо 4,000-ыг давж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна.



