“Fulham”-тэй хамтрах шийдвэрийг ЗГ гаргаж, мөнгийг нь Сангийн яам шилжүүлжээ
“Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Засгийн газрын арбитрт ялагдангуутаа төлсөн 6.5 тэрбумыг төлөх ёстой, учир нь тэр Английн хөлбөмбөрийг “Fulham” багтай хамтрах шийдвэрийг гаргасан” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг сүүлийн хагас сарын хугацаанд сошиалаар цацаж байна.
Английн хөлбөмбөгийн “Fulham” багтай хамтрах шийдвэрийг хэн гаргасныг сонирхож үзтэл Английн хөл бөмбөгийн “Fulham” багаар Монголоо сурталчлуулъя гэсэн шийдвэрийг гаргасан хүн нь Ч.Номин биш юм байна. “Фүлхэм”-ээр Монголыг сурталчлуулах санааг Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороо гаргажээ. Бүр тодруулж хэлбэл Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хороо “Fulham”-тай хамтрах санаачлагыг гаргасан байх юм. Тус хорооны гаргасан энэ санаачлагыг Засгийн газар баталсан нь цагаан дээр хараар дурайж байна. Засгийн газрын гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж “Fulham” рүү мөнгө шилжүүлсэн газар нь Сангийн яам юм байна.

Сонирхуулж хэлэхэд “Fulham”-тай хамтрах санааг гаргасан Үндэсний хорооны дэд даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллаж байжээ. Ч.Номинг “Fulham”-тэй холбож илтэд гүтгэсэн мэдэгдэл хийгээд яваа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр гэхэд л тус Үндэсний хорооны гишүүн байжээ.

