Хүүхдийн зуслан ажиллуулах түр журамтай танилцана уу

798
Монголын зуслангуудын холбоо болон хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагаас 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн зуслан ажиллуулах тухай шийдвэрийг гаргаж, зөвшөөрөл олгох хүсэлтийг удаа дараа тавьсан юм. Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт үүрэг, чиглэл өгч, тус байгууллага нь Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, “Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан.

Ингээд 2020 оны долдугаар сарын 03-ны өдөр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг баталсан юм. Ингэснээр хүүхдийн зуслангууд  “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН  ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛУУЛАХ ТҮР ЖУРАМ”-ыг мөрдөж, үйл ажиллагаагаа эхлэхээр боллоо. 


  

  

 

  

  

  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.