Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

223

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

 

Улаанбаатар хотыг тойрсон төлбөр авах зургаан цэг цахимжсанаар иргэд зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон. Тэгвэл товчоодоор нэвтэрсэн иргэдийн ердөө таван хувь нь төлбөрөө хугацаанд нь төлж байгааг албаныхан мэдээллээ. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар автомашины оношилгоонд орохдоо зам ашигласны төлбөрөө төлсөн байхыг шаардаж эхэлсэн байна. Жолооч оношилгоонд орохын өмнө дээрх сайтаар болон Ebarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт хандан зам ашигласны төлбөрөө шалган төлөх боломжтой юм. Харин товчоодын цаана гэртэй айлууд буюу СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо, Налайх дүүргийн оршин суугчид албан ёсны хаягаараа тухайн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй байснаар цагаан жагсаалтад хамрагдан үнэ төлбөргүй зорчих юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.