“Жи тайм”-ын шүүх хурал хойшилжээ

724

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийншүүх хурлыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 8-ны 0900 хүртэл хойшлууллаа.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзан шинээр хоёр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11398 хохирогчтой юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн
анхан шатны шүүхийн тамгын газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.