Ерөнхий сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ

754
Х.Баттулга: У.Хүрэлсүх танин мэдэхүйн чанартай зүйл ...Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар  У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.