“Драгон холдинг” ХХК-д торгуулийн арга хэмжээ авчээ
"Драгон холдинг” ХХК-тай түрээсийн гэрээ хийн үйл ажиллагаа явуулж байгаа 343 иргэн, аж ахуйн нэгжийн ажилчид амны хаалт зүүсэн эсэх, гадаргуу болон гар ариутгал хийж байгаа эсэх, үйлчлүүлэгч нарт амны хаалт хэрэглэж үйлчлүүлэх талаар шаардлага тавьж байгаа эсэхэд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт тавьж ажиллажээ.
Хяналтаар Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөр үйлчлүүлэгч иргэдийн 10 хувь нь амны хаалтгүй, үйлчилгээний газруудын 8 хувь нь гадаргуу ариутгалын бодисгүй, Драгон төвийн үйлчилгээний газруудаар амны хаалт зүүгээгүй иргэд үйлчлүүлж байгаа зөрчил илэрсэн байна. “Драгон холдинг” ХХК-ийн дотоод хяналт сул байгаа зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.