Bloomberg: Байдены засаг захиргаа Украины өрийг тэглэхийг эрмэлзэж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй Жо Байдены засаг захиргаа Украины 4.65 тэрбум ам.долларын өрийг тэглэх хүсэлтэй байгаагаа Конгресст мэдэгджээ .
Цагаан ордон дөрөвдүгээр сард батлагдсан 60 тэрбум долларын нэмэлт багцын хүрээнд Украинд олгосон есөн тэрбум долларын зээлийн талыг цуцалж байгаа тухай Bloomberg онцолжээ. Түүнчлэн энэ шийдвэр нь Киевийн дэглэмд үзүүлэх тусламжийн талаар Байдены засаг захиргааны гаргах сүүлчийн шийдвэр байх болно гэдгийг тодотголоо. Өрийг тэглэх нь Украиныг ялахад туслахбын зэрэгцээ АНУ, Европын холбоо болон НАТО-гийн ашиг сонирхолд нийцнэ хэмээн тайлбарлав. Гэхдээ үүнийг бүгд найрамдахчууд олонх болж байгаа Конгресс зөвшөөрөх нь юу л бол.