CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг удирдах уу?!

95

CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг удирдах уу?!

Дэлхийн 27 орны 2000 гаруй тэргүүлэх ирээдүй судлалын эрдэмтэд болон дэлхийн хэмжээний судлаачид, мэргэжилтнүүд Астанад болсон CONNECTED бага хурлын үеэр эв нэгдэл, хамтын ажиллагааны зарчимд суурилсан, технологийн хурдацтай хөгжлийг харгалзан хүн төрөлхтний ирээдүйн бодит байдлын төсөөллийн талаар тун сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа. 

CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг удирдах уу?!
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг удирдах уу?!

2024 оны 10-р сарын 18-19-ний өдрүүдэд Астана хотноо болсон "CONNECTED-2024: Ирээдүйн алсын харааг тодорхойлох" олон улсын бага хурал нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд хүн төрөлхтний ирээдүйн талаарх төсөөллөө танилцуулсан өвөрмөц нэгэн индэр болсон юм. Өнөө хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй гол сорилт, боломжуудад дүн шинжилгээ хийхийн тулд уг хурал нь дэлхийн өөрчлөлт хувьслын судлаач төлөөлөгчдийг нэгтгэж, дэлхий даяарх үнэт зүйлсийг сурталчлах, мэдлэг, туршлагаа ухамсартайгаар ашиглахад чухал ач холбогдолтой боллоо. Энэхүү чуулганд нийгэм, соёлын сэтгэлгээний өөрчлөлтөд хүргэх ойлголтод нөлөөлдөг хувь хүмүүс, судалгааны томоохон төвүүд, тбб хөдөлгөөнүүд, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг төлөөлж АНУ, Их Британи, Герман, Швейцарь, Нидерланд, Испани, Итали, Польш, Хорват, Финланд, Болгар, Эстони, Гүрж, Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Индонези, Израиль, Турк, АНЭУ, Өмнөд Африк, Балба, Киргизстан, Узбекистан, Тажикстан, Азербайжан, Казахстан зэрэг 27 орны 2000 гаруй төлөөлөгч оролцлоо. Арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, AITAS холдингийн үүсгэн байгуулагч Серик Толукпаев, дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа учраас хүн бүр учир нь тодорхойгүй байдлын үе шатыг туулж байна гэдгийг онцлон тэмдэглэв. "Дэлхий ертөнц томоохон асуудлууд, геополитик, шашин шүтлэг, үзэл суртлын түвшний зөрчилдөөнөөр сүйрч байна. Бид бүхний чуулганы илтгэгчидтэй хамтран хариулах гэж оролдсон хамгийн чухал асуулт бол хүмүүс бид өөрсдийн эготойгоо хэрхэн тэмцэж, юу хийх ёстой вэ? гэсэн асуудал юм. Бид хариултыг үргэлжлүүлэн эрэлхийлсээр байх болно гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна.  Энэ асуултын хариултыг олдоггүй юмаа гэхэд бид ядаж өнөөдөр энэ эрэл хайгуулыг эхлүүлж, замыг нь гэрэлтүүлэх ёстой. Казахстанд 20-30 жилийн ирээдүйгээ бодож төлөвлөж байгааг дэлхий нийтэд харуулах нь бидний гол ажил юм.  Энэ бол өнөөгийн бидний амьдарч буй ертөнцийг тун удахгүй ямар ертөнц орлохыг төсөөлж ойлгох маш чухал эрхэм зорилготой үйл ажиллагаа юм.  Ирээдүйн ертөнцийг хүн төрөлхтний үнэт зүйлсээр удирдах ёстой гэдэгт би бат итгэдэг.  Шинэ ертөнцөд юуны түрүүнд энх тайван, эв найрамдал хэрэгтэй" гэж тэр хэлэв. “Айтас” сангийн гүйцэтгэх захирал, CONNECTED-ийн үүсгэн байгуулагч Серик Жунусов "Бид өнөөдөр дэлхийн тулгамдсан асуудлуудын шийдлийг олох асуудалд ертөнцийг үзэх үзэл талаас нь хандахыг хүсч байна. Хариулт нь тодорхойгүй байгаа энэ гайхалтай цаг үед ирээдүйн талаарх нийтлэг алсын харааг дэлхийн хэмжээнд бодитоор харах боломжтой юу? Байгаль өөрөө бидэнд хариултын түлхүүрийг өгөх учиртай. Дэлхийн түүхүүд ч эв нэгдэлтэй байхыг захиж үлдээсэн болно." гэлээ. CONNECTED бага хурал нь үнэт зүйл, мэдлэгийг аливаа нэг системээр хязгаарлахгүй. Харин шинжлэх ухаан, урлагаас эхлээд гүн ухаан, нийгмийн шинжлэх ухаан хүртэл бүх талаас нь ертөнцийг гүн гүнзгий судалхад чиглэгдэв.  Энэхүү арга хэмжээ нь оролцогчдод бусдын шинэ санаа, үзэл бодлыг хүлээн авах, буй байгаа итгэл үнэмшилдээ шинэчлэл шүүмжлэлтэй хандах, бусдаас суралцах боломжийг олгосон Open Mind хэлбэрээр явагдсан. Зохион байгуулагчдын үзсэнээр, ийм хэлбэрээр явуудах нь оролцогчдод амьдралын янз бүрийн хэлбэр хийгээд салбар хоорондын уялдаа холбоог олж харах боломжийг олгож, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, ээдрээтэй асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхээс гадна олон янзын бүлэг давхаргуудад бусдыг энэрэх сэтгэл, хамтын ажиллагааны тэмүүллийг бэхжүүлдэг байна. "Дэлхийн өмнө хариуцлага хүлээх, хүн хүнээ хүндлэх, нийгэмд үзүүлэх үр өгөөж, байгаль орчноо хайрлан хамгаалах, боловсрол, ирээдүй хойч үеийнхээ хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь хүмүүсийн оюун санаанд байдаг хийсвэр ойлголт биш. Манай зохион байгуулагч багийн хувьд эдгээр нь бидний ердийн нэг хэсэг юм.  Бүр удамшлын түвшинд /ДНХ-ийн хувьд/ бид үүнийг эх орондоо болон дэлхийн бусад оронд нотлохыг хичээж байгаа тул CONNECTED хурлын үеэр янз бүрийн улс орны авьяаслаг сэтгэгчдийг нэг тавцан дээр нэгтгэх зорилго тавьсан юмаа" гэж тус хурлын үүсгэн байгуулагч,  Ерөнхий продюсер Руслан Жемков тодотгон тэмдэглэв. Энэхүү арга хэмжээний гол удирдагчдын нэг бол хүн төрөлхтний ирээдүйн тухай түүхч, ирээдүй судлаач, бестселлер зохиолч Ювал Ноа Харари байв.  Түүнд чиглэгдсэн гол асуултуудын нэг нь ирээдүйг төсөөлөхөд технологийг аль талаас нь харах вэ?! - сайн эсвэл муу, бүтээх хэрэгсэл эсвэл сүйтгэгч хүч үү?!  Түүний хэлснээр ноцтой аюул нь хэзээ нэгэн цагт Хиймэл оюун ухаан өөрийн гэсэн үнэт зүйлсийг бий болгож эхлэх магадлалтай юм. "Хүмүүс бид олон мянган жилийн турш биет олдвороос эхлээд санхүү, шашин шүтлэг, улс төрийн тогтолцоо хүртэл бидний эргэн тойронд байгаа бүх зүйл хүний ухамсрын үр дүнд бий болсон хүний ертөнцөд амьдарч ирсэн. Дэлхий дээр өөр юу ч ийм зүйлийг зохион бүтээж чадаагүй.  Гэтэл одоо хиймэл оюун ухаан нь санхүүгийн системээс эхлээд шашин хүртэл бүх салбарт шинэ төрлийн үнэт зүйлсийг бий болгож эхэлж байна, бид улс төр, санхүүгийн систем гэх мэт чухал элементүүдийг хянах чадвараа алдах үед засгийн газар болон хүний нийгэмд юу тохиолдохыг төсөөлөх хэрэгтэй гэж Харари сануулав. Мөн чуулганыг тэргүүлэгчдийн дунд Швейцарийн ирээдүй судлаач, хүмүүнлэгийн идэвхтэн, "Технологи хүн төрөлхтний эсрэг" номын зохиолч Герд Леонхард байлаа.  Леонхард оролцогчдод "Хүн ба машин, хүний оюун ухаан ба хиймэл оюун ухаан: 2030 он гэхэд дэлхий ертөнцөд" сэдвээр илтгэл тавив. Илтгэгчийн тэмдэглэснээр, тун удахгүй хиймэл оюун ухаан нь галын болон хэвлэх машинтай адил өргөн хүрээнд хэрэглэгдэх технологи болно. Эдгээр хэрэгслүүд нь хүн төрөлхтнийг боолчлох эсэх, эсвэл бүтээгч хүний зорилго, утгачлал, программ түүнийг удирдах боломжтой байхаас шалтгаалж, дэлхийг диваажин эсвэл там болох боломжтой технологийн шинэ платформ юм.  Хүн төрөлхтөн хэдий чинээ их хүч чадал, чадвартай байх тусам бүр илүү их мэргэн ухаан хэрэгтэй болно гэлээ. "Бид хүн чанараа хамгаалж, хадгалахын зэрэгцээ шинэ боломжуудыг ашиглах ёстой. Бид үр ашгийг нэмэгдүүлэх эсвэл санхүүгийн ашиг олохоос илүү хүний нийгмийн үнэт зүйл, зорилгыг дахин тодорхойлох хэрэгтэй. AI-ийн ирэх эрин үед бид технологийг удирдах чадвар эсвэл илүү хурдацтай хөгжих чадвараар л өрсөлдөж бусдад үнэлэгдэх болно гэж Герд Леонхард онцлон тэмдэглэв. CONNECTED бага хуралд ногоон эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагналт Рае Квон Чунг зэрэг нэр хүндтэй илтгэгчид оролцов. Ирээдүй судлалын холбооны ерөнхийлөгч, Европын комиссын алсын хараа бодлогын зөвлөх Таня Шиндлер;  Оксфордын их сургуулийн профессор, "Торгоны зам: Дэлхийн шинэ түүх" бестселлер номын зохиолч Питер Франкопан;  Хятадын байгаль хамгааллын Ногоон дарь эх, ногоон хөгжлийн төлөө тэмцэгч, TornadoLeadership компанийн гүйцэтгэх захирал Пегги Лю;  Стэнфордын их сургуулийн профессор, AI-ийн сургалтуудыг үүсгэгч Юнес Бенсуда Моурри;  технологийн нийтлэлч, зохиолч, багш, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч, UKE-ийн эрхлэгч, WIRED-ийн Дэвид Роуэн;  ирээдүй судлаач, тренд судлаач, эдийн засагч, НҮБХХ-ийн ирээдүйн төлөв судлаач Бронвин Уильямс;  Төвд лам, зохиолч Шялпа Тэнзин Ринбүүчи;  системийн сэтгэгч, филантропист Мамаду Квижим Туре, Forbes сэтгүүлээс гаргасан Африкийн хамгийн нөлөө бүхий 10 хүний жагсаалтад багтсан;  стратегийн таамаглалын мэргэжилтэн, Whetston аналитик төвийн Z үеийн гол илтгэгч Жахкини Бисселинкий зэрэг олон нэр хүндтэй судлаачид санал бодлоо уралдуулав. Нэмж дурдахад, бага хурлын үеэр Төв Ази болон Зүүн Европын томоохон EdTech компани гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан Startup Battle нэртэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулав.  Казахстан, Узбекистан, Киргизстан, Азербайжан, Эстони, Польш, Гүржийн багууд оролцож, 50 мянган ам.долларын шагналын санг таван ялагчид тэгш хуваарилагдлаа. Ирээдүйд CONNECTED бага хурал нь нийгмийн янз бүрийн салбарын өөрчлөлтийн төлөөлөгчид дэлхийн томоохон түүхүүд болон тэдэнд тулгарч буй сорилтуудын талаар ярилцдаг дэлхийн хэлэлцүүлгийн байнгын талбар болох зорилготой юм. CONNECTED-ийн ерөнхий ивээн тэтгэгч нь AITAS – улсдаа тэргүүлэгч агро аж үйлдвэрийн холдинг юм. Тус арга хэмжээний стратегийн түншүүдээр Боловсролын Тогтвортой Хөгжлийн Сан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, Дээд боловсролын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гэгээрлийн яам ажиллалаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.