2024 оны Дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын их хурал, Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргааны холбооны эрчим хүчний хамтын ажиллагааны тусгай хорооны хурал Ордос хотноо боллоо

197

ӨМӨЗО-ы Ардын засгийн газар болон Зүүн хойд Азийн нутгийн удирдлагын холбооны хамтран зохион байгуулсан 2024 оны Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргааны холбооны эрчим хүчний хамтын ажиллагааны тусгай хорооны хурал 07-р сарын 26-ны үдээс хойш Ордос хотод зохион байгуулагдлаа. Хуралд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос, Монгол улс болон бусад орны төлөөлөгчид, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид зэрэг 130 гаруй хүн оролцож, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны шинэ гарцыг судлан хэлэлцэв. 7-р сарын 26-ны үдээс өмнө ӨМӨЗО-ы Засгийн Газраас зохион байгуулсан "Шинэ бүтээмж ба эдийн засгийн шинэ динамик" сэдэвтэй 2024 оны дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын их хурал Ордос хотод нээгдэв.

Хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд "Нэг хурал, нэг үзэсгэлэн, хоёр уралдаан, хоёр үр дүнг нийтлэх, гурван хурал" гэсэн хэлбэрээр явагдах юм. "Нэг хурал" гэдэг нь нээлтийн ёслол, "Нэг үзэсгэлэн" нь дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын үзэсгэлэн, "Хоёр уралдаан" гэдэг нь "2024 оны Хятадын шинэ эрчим хүчний машины Ордосын уралдаан, 2024 оны устөрөгчийн эрчим хүчний аж ахуйн нэгжийн уралдаан, "хоёр үр дүнг нийтлэх" гэдэг нь 2024 оны шинэ эрчим хүч, шинэ материалын жагсаалт, шинжлэх ухаан, технологийн томоохон ололт амжилтыг нийтлэх болно. "гурван хурал" нь 2024 оны Ордос нүүрстөрөгчгүй үйлдвэрлэлийн бага хурал, Шинэ эрчим хүч, эрчим хүчний шинэ чанарын бүтээмжийг хөгжүүлэх хурал, нүүрс дээр суурилсан шинэ материалын салбарын хурал болно.

Энэхүү хурал нь шинэ эрчим хүч, шинэ материалын салбарт шинэ технологи, шинэ үйл явц, шинэ ололт амжилт, бизнесийн шинэ хэлбэрийг цогцоор нь, гүнзгийрүүлэн харуулж, шинэ эрчим хүч, шинэ материалын үйлдвэрлэлийг илүү өндөр түвшинд, илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх, мөн Өвөр Монголыг дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын үйлдвэрлэлийн сүлжээнд идэвхтэй нэгтгэж, олон улсын хамтын ажиллагаанд гүнзгий оролцуулах болно.

Нээлтийн арга хэмжээнд салхи-нар-хадгалах-хөргөх-дулаан-цахилгаан эрчим хүчний нэгдсэн "Тэг нүүрстөрөгч" нисэх онгоцны буудлын төсөл, төв нь устөрөгчийн эрчим хүч бүхий нүүрстөрөгчийн хий багатай/тэг нүүрстөрөгчтэй ухаалаг парк байгуулах гол технологиуд, цахиур-нүүрстөрөгчийн анодын макро бэлтгэх технологи, нано-устөрөгчийн түлшний технологи, цэвэршүүлэх технологи, тийрэлтэт түлш үйлдвэрлэх биомассын гол технологи, шинэ фазын өөрчлөлтийн материалын энерги хадгалах технологи болон бусад шинжлэх ухаан, технологийн томоохон 7 амжилтыг нийтэлжээ.

   Чуулганы үеэр "Эрчим хүчний хамтын ажиллагааны боломжуудыг хуваалцаж, эрчим хүчний хөгжлийн ирээдүйг бий болгох нь" сэдвийн дор Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны холбооны 2024 оны Эрчим хүчний хамтын ажиллагааны тусгай хорооны хурал анх удаагаа зохион байгуулагдлаа. 
Зүүн Хойд Азийн орон нутгийн засаг захиргааны холбоо нь 1996 онд байгуулагдсан бөгөөд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Хойд Солонгос зэрэг зургаан улсын 81 мужийн зэрэглэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас бүрдсэн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм. ӨМӨЗО 2016 онд Зүүн хойд Азийн нутгийн удирдлагын нийгэмлэгт элссэн. 2023 оны 10 дугаар сард Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны 14 дэх хурлаар эрчим хүчний хамтын ажиллагааны тусгай хороо шинээр байгуулагдаж, ӨМӨЗО-ы Засгийн Газар нь орон нутгийн засаг захиргааны зохицуулагчаар ажиллаж байна.

   Хуралд оролцсон зочид нээлтийн ёслолд Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны холбооны эрчим хүчний хамтын ажиллагааны тусгай хорооны пайз илэрхийллийг албан ёсоор сөхөн эрчим хүчний хамтын ажиллагааны тусгай хороог албан ёсоор байгуулсныг тэмдэглэв. 26-ны үдээс хойш хуралдсан Зүүн хойд Азийн  орон нутгийн засаг захиргааны холбооны 2024 оны эрчим хүчний хамтын ажиллагааны тусгай хорооны хуралд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Орос, Монгол улс болон бусад орны 130 гаруй төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэн оролцов.  Хурлаар ӨМӨЗО-ы эрчим хүчний аж үйлдвэрийн шинэ хэв маяг, шинэ үр дүнг цогцоор харуулж, бүс нутгийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн, илүү өргөн хүрээнд ахиулав. 
2024 оны Ордосын тэг нүүрстөрөгчийг аж үйлдвэрийн хурал мөн 26-ны үдээс хойш нэгэн зэрэг боллоо. 2024 онд болох дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын чуулга уулзалтын чухал хэлэлцэх асуудлын нэг болох уг хуралд салбарын тэргүүлэгчид, мэргэжилтнүүд, эрдэмтдийг урьж, шинэ эрчим хүч, шинэ материалын үйлдвэрлэлийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцжээ. Хурлаар “Тэг нүүрстөрөгч” аж үйлдвэрийн паркийн олон улсын стандартыг бэлтгэх ажлын нээлтийн ёслол, Ордос “Тэг нүүрстөрөгч” аж үйлдвэрийн паркийн “Тэг нүүрстөрөгч” бий болгох төвийг албан ёсоор байгуулжээ.

   Энэхүү хурлын онцлох үйл явдал болох Дэлхийн шинэ эрчим хүч, шинэ материалын үзэсгэлэн нь шинэ эрчим хүч, шинэ материалын салбарын хамгийн сүүлийн үеийн хөгжлийг цогцоор нь харуулж байна. Үзэсгэлэн нь олон улсын хамтын ажиллагаа, технологийн шинэчлэл, технологийн ололт, өндөр зэрэглэлийн технологи, Өвөр Монголын эрчим хүчний ололт амжилтын үзэсгэлэн, Өвөр Монголын 12 аймаг хотын үзэсгэлэнгийн баг, Ухаалаг сүлжээний динамик дэлгэц зэрэг үзэсгэлэнгийн бүстэй. Үзэсгэлэн нь 30,000 метр квадрат талбай, 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. 

Мөн хурлын үеэр Ордос хотын орчин үеийн эрчим хүчний тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн парк, тэг нүүрстөрөгчийн аж үйлдвэрийн парк, экологийн менежментийн фото цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх загвар төсөл, нүүрсэнд суурилсан шинэ материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ.

 Сэтгүүлч: Кан Лина, Мао Кайянь, Гүө Хүйчао, О.Мэргэнбилэг, Д.Мөчир, Б.Ариухан
 Орлогч редактор: З. Гэгээнтуяа

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.