Ирээдүйд юу болох бол?

212

Ирээдүйд юу болох бол?

Бид өнгөрснийг харж, одоо цагт амьдарч, маргаашийг төсөөлдөг. Намайг, биднийг, хүн төрөлхтнийг юу хүлээж байгаа бол?
Энэ мөнхийн асуултанд өгөх хариултыг олохоор 2024 оны 10-р сарын 18-19-ний өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотод соёл, гүн ухааны хэтийн төлөв, технологи, инноваци, байгальтай харилцах харилцаагаар ирээдүйг төсөөлөхөд чиглэсэн CONNECTED-2024 олон улсын бага хурал зохион байгуулагдах гэж байна. Хоёр өдрийн турш болох бага хуралд 20 гаруй орны 1500 орчим төлөөлөгч оролцох аж. Уг арга хэмжээнд олон улсын 70 гаруй илтгэгч эрдэмтэд чиглүүлэх 18 салбар хуралдаан болно.
“Ирээдүйн төлөв байдал”, “Ирээдүйн боловсрол, шинжлэх ухаан”, “EdTech ба нөлөөллийн бизнес эрхлэлт” гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөна.
CONNECTED нь ирээдүй судлаачид, философич, инноваци, технологийн тэргүүлэгчид, олон нийт, төр засгийн газрын болон шашны зүтгэлтнүүд, түүнчлэн дэлхийн тэргүүлэх EdTech компаниуд, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпорациудын үүсгэн байгуулагч, төлөөлөгчид хуран чуулах томоохон арга хэмжээ юм.
CONNECTED бага хурлын онцлог нь дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, ертөнцийг үзэх хандлага, төсөөлөл, чиглэлийг тодорхойлно. Нийт хүн төрөлхтний төлөөх эрхэм зорилгыг тээсэн ертөнцийг үзэх үзэл нь бидний харилцан ойлголцол, хамтын соёл, олон талт гүн ухааны төрөл бүрийн үзэл баримтлалыг нэгтгэх цаг айсуй.
Орчин үеийн гол сорилт, боломжуудад дүн шинжилгээ хийхийн тулд уг чуулганд дэлхийн үнэт зүйлсийг сурталчлах, хамтын мэдлэг, туршлагаа ухамсартайгаар ашиглах нь хамгийн чухал гэдэгт итгэдэг өөрчлөлт хөгжлийн төлөөх улс, орнуудын төлөөлөгчид цуглаж байна.
#CONNECTED бага хурлын ерөнхий продюсер Руслан Жемков “Бид ирээдүй судлаачид, эдийн засагчид, глобалистууд, боловсрол, инноваци, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг бага хуралд урьж, асуудлуудыг хэлэлцсэнээр ирээдүйн талаар өнөөдрийн нэгдмэл төсөөлөлд хүрнэ гэж найдаж байна.Энэхүү арга хэмжээнд дараах илтгэгчид оролцох төлөвтэй байна.
☆ Рае Квон Чунг, Ногоон эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн, Бан Ги Муны Сайн ирээдүйн төлөө сангийн захирал (Өмнөд Солонгос).
☆ Юнес Бенсуда, Стэндфордын их сургуулийн хиймэл оюун ухааны профессор, хиймэл оюун ухааны сургалтуудыг удирдагч (АНУ).
☆ Герд Леонхард, ирээдүй судлаач, хүмүүнлэгийн элч, зохиолч, “Сайн ирээдүй” төслийг үндэслэгч (Швейцарь).
☆ Ён Жао, Канзасын их сургуулийн профессор, боловсролын тогтолцооны шинэчлэлийн шинжээч, боловсролын салбарт дэлхийн хамгийн нөлөө бүхий эрдэмтдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн (АНУ)
☆ Питер Франкопан, түүхч, Оксфордын их сургуулийн профессор, “Торгоны зам: дэлхийн шинэ түүх” бестселлер номын зохиогч (Их Британи)
☆ Good Tech Advisory компанийн гүйцэтгэх захирал, TIME Impact Award 2024 шагналын хүндэт шагналт Кей Ферт-Баттерфилд; AI-ийн тэргүүн асан, Дэлхийн эдийн засгийн форумын (АНУ) Гүйцэтгэх хорооны гишүүн.
☆ Моника Биелските, ирээдүй судлаач, Болзошгүй таамаглалын загвар зохион бүтээгч, Дисней/Марвелийн зөвлөх (Өмнөд Африк)
☆ Таня Шиндлер, Мэргэжлийн ирээдүй судлаачдын холбооны ерөнхийлөгч, ЕХ-ны комиссын алсын хараатай зөвлөх (Герман)
☆ Пегги Лю, ногоон хөгжлийн төлөө тэмцэгч, Торнадо Лидершипийн гүйцэтгэх захирал (Хятад)
☆ Бронвин Уильямс, ирээдүй судлаач, чиг хандлагын шинжээч, эдийн засагч, НҮБХХ-ийн ирээдүйн судалгааны ажилтан (Өмнөд Африк)
☆ Николаз Фуко, COURSERA-ийн Европ, Ойрхи Дорнод, Африк (EMEA) аж ахуйн нэгж (Их Британи) хариуцсан захирал.
☆ Яхкини Бисселинк, стратегийн таамаглалын мэргэжилтэн, Whetston аналитик төвийн Z үеийн гол илтгэгч, хямралын удирдлага, аюулгүй байдлын мэргэжилтэн (Нидерланд).
☆ Дэвид Рован, технологийн сэтгүүлч,олон зохиол нь бестсэллэр болж байсан зохиолч, технологийн сургаг багш, хөрөнгө оруулагч, WIRED сэтгүүлийн анхны ерөнхий редактор (Их Британи).
зэрэг дэлхийн тэргүүлэх эрдэмтэн, мудлаачид оролцож байна. Уг арга хэмжээ нь Open Mind хэлбэрээр явагдаж, чөлөөт сэтгэлгээг дэмжиж, хүн төрөлхтнийг хүлээж буй сэдвүүдэд илүү иж бүрэн дүн шинжилгээ, үр дүнтэй яриа хэлэлцээ хийх, орчин үеийн сорилтод хариу арга хэмжээ авах, дэлхийн ирээдүйн дүр төрхийг бүрдүүлэх шинэлэг шийдлүүдийг хамтран судлах боломжийг эрэлхийлэх юм.
Дэлхийн өөрчлөлтийн түүх, өнөөгийн сорилтуудыг авч хэлэлцэх нь CONNECTED-ийн хэлэлцүүлгийн үндсэн зорилго, ирээдүй судлалын бааз суурь болох юм.
Чуулганыг 10-р сарын 18-нд нээлттэй, 10-р сарын 19-нд хаалттай гэсэн холимог хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Хоёр дахь өдөр нь Chatham House-ийн дүрмийг баримтална.
CONNECTED бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч AITAS холдинг ажиллаж байна.
Тус арга хэмжээний стратегийн түншүүдээр Бүгд Найрамдах Казахстан улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Казахстан улсын Боловсролын яам, Боловсролын тогтвортой хөгжлийн сан зэрэг байгууллагууд ажиллаж байгаа юм байна.

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.