Баян-Өлгийд улаанбурхан өвчний 8 тохиолдол бүртгэгдсэн тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

75

Баян-Өлгийд улаанбурхан өвчний 8 тохиолдол бүртгэгдсэн тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа

 

Улаанбурхан өвчний дэгдэлт эрчимжиж, сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт зөөвөрлөгдсөн найман тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд албаны эх сурвалжаас хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэдийг вакциндаа эрчимтэй хамрагдаж, үүсч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг уриаллаа.
"Улаанбурхан өвчний дэгдэлтээр 2015 онд 150 гаруй хүн нас барсан"
undefined
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн найман тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар ихсэж байна. Улаанбурхан өвчний өмнөх дөрвөн тохиолдолтой нийлээд нийт 12 тохиолдол бүртгэгдлээ.
ЭМЯ-наас улаанбурхан өвчнийг ялган оношлох сургалтуудыг аймаг, дүүрэг, сумын анхан шатны эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Анхан шатны эмнэлэгт вакцинжуулалт хийж байна.
Баян-Өлгий аймаг руу хоёр дахь ээлжийн зөвлөн туслах багийг явуулж, ажиллуулж байна. Тус аймагт голомтлон гарч байгаа тохиолдлуудыг илрүүлэх, тохиолдлуудыг вакцинд хамруулах ажил 86 хувьтай байна. Улаанбурхан өвчний товлолын вакцинаа хийлгээгүй 1500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай хүүхдийн судалгааг гаргаж, 3300 хүнийг энэ долоо хоногт вакцинжуулж дуусгана.
Баян-Өлгий аймаг болон баруун аймгуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд, аялал жуулчлалын бүс Цэнгэл суманд байрших Алтай Таванбогд руу явж байгаа жуулчид болон дотоодын аялагчдад зөвлөмж, зөвлөгөөг хүргэх, их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу ирж буй иргэдэд тандалтын шинжилгээ хийх, шинж тэмдгийн урьдчилсан илрүүлэлтийг хийж байна.
Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэд, 0-9 сартай хүүхдүүдийг хамгийн эхэнд вакцинд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул вакцин хийлгэхийг иргэдэд уриалж байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусах, урьдчилан сэргийлэх боломжтой.
Битүү орчинд байгаа хүн хоёр цагийн дотор улаанбурхан өвчний халдвар авах эрсдэлтэй.
2015, 2016 онд гарсан улаанбурхан өвчний дэгдэлтээр 150 гаруй хүн нас барсан байдаг. Үүний гол эзлэх хувь нь дээрх зорилтот бүлгийн хүмүүс байсан юм" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.