Туулын төлөө тууштай "тэмцэгч" А.Сүхбат

926

Монголын хүн амын тал хувийг умдаалдаг Туул голд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түүнийгээ дагаад хэчнээн олон асуудлууд "цэгцрэх боломжтойг УИХ-ын гишүүн А.Сүхбат анхааруулан сануулсаар байгаа. 

Гэхдээ ард иргэдийн шахалт, шаардлага, А.Сүхбат гишүүний сэтгэл зүтгэл, удаа дараагийн санал хүсэлт төрийн “чих”-ийг зөөллөж зарим асуудлыг нааштай шийдвэрлэж эхэлснийг олон хүн хэлж ярьдаг юм билээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Туул голд тулгамдаж байгаа асуудлаар нийслэлийн болон Төв аймгийн Заамар, Алтанбулаг, Лүн, Өндөрширээт сумдын нийт 12426 иргэн, мөн Хөвсгөл далай эзэд хөдөлгөөн, Мөнх ногоон хас ТББ-уудаас өргөдөл өгсөн. Ингээд уг асуудал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат ахлаж ажиллах болсон. Тус ажлын хэсэг Туул голыг хамгаалах арга хэмжээ авах, Туул голын сав газар, түүний энгийн хамгаалалтын бүсэд элс, хайрга олборлож газрын хөрсийг эвдэж байгааг зогсоох, арьс ширний үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй бохир усыг Туул голд урсгаж голын усыг бохирдуулж байгаад хяналт тавих, нөхөн сэргээлт хийлгэх зэрэг асуудлуудаар дүгнэлт гаргаж байнгын хороонд танилцуулсан. Энэ талаарх мэдээ мэдээллийг бид хангалттай үзэж, сонсож байгаа учраас энд нурших нь илүүц биз.

Түүнчлэн 50 гаруй жилийн насжилттай Төв цэвэрлэх байгууламж нийслэлчүүдийг хордуулж байгаа бас нэг “биологийн зэвсэг” болоод удсан. Тэгвэл уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, санхүүжилт хийгдэн барилгын ажлыг эхлүүлж эрчимжүүлсэн нь мөн л А.Сүхбат гишүүний оролцоо, хүчин чармайлт байв.

Энэ мэтчилэн А.Сүхбат гишүүн өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд улс орныхоо хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг Төсвийн тухай хуулиудад тусган батлуулжээ. Цаашид ч үйл хэрэг нь үнэнчээр үргэлжлэн урагшлах нь дамжиггүй.

Тухайлбал, Туул голыг хамгаалах талаар цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат өөрийн тайландаа:
-Туул голын гүний цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд урсац, тохируулгын томоохон усан сан байгуулах,
-Туул гол, түүний онцгой хамгаалалтын бүсийн тусгай хамгаалалтанд авсан газрын хилийн заагийг тогтоох зэрэг ажлуудыг хийхээр дурьдсан байна.

Магад тамирчин, тэр дундаа монгол бөхийн ур ухаан, ухрашгүй, тэмцэгч чанар түүний улс төрийн бүхий л ажил, тэр дундаа олны төлөө эхэлсэн ажынхаа эцсийг үзтэл тууштай зүтгэлд нь тулгуур болдог биз ээ.

Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн аварга маань ам хамхилгүй, гар хумхилгүйгээр төрсөн газар нутаг, түүхэн өв уламжлалаа тээн яваа малчин түмэн хийгээд түм түжигнэсэн нийслэлчүүд гээд, ер хойч ирээдүйнхээ төлөө хоёргүй сэтгэлээр урагш тэмүүлж, цаг наргүй зүтгэж буйн ганц л жишээ энэ аж. Түүнийг сонгогчид нь ч хийж байгаа ажил, хэлж байгаа үгээр нь ихэд үнэлдэг юм билээ. Хэдийгээр зөвхөн Туул голын талаар энд яриад байгаа мэт боловч үүнийг дагаад хог хаягдал, аялал жуулчлал, хотжилт, цаашлаад улс орны эдийн засаг гэх мэтчилэн нийгэм, улс төр, эдийн засгийн маш өргөн цар хүрээний асуудал хөндөгдөж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат бусдад анхааруулж буйг сануулж байна. Эндээс аливаа нэг тулгамдсан асуудлыг дангаар нь бус цогцоор нь шийдэхийн чухлыг ойлгож, хаа хаанаа анхаарууштай байгаа юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.