Улсын нийт гадаад өр $35 тэрбум болж өслөө

258

Нийт гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.3  тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна.

Харин Төв банкны гадаад өр 360.2 сая ам.доллар, Засгийн газрынх 244.0 сая ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 40.1 сая ам.доллар, бусад салбарынх 19.8 сая ам.доллароор тус тус буурчээ. Нийт гадаад өрийн 15.7 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, харин найман тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 1.8  тэрбум ам.доллар нь Төв банкных, 1.5 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 8.1 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

Түүнчлэн Засгийн газрын нийт өр энэ оны эхний улиралд 29.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр, өмнөх улирлаас 997.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс буурахад засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг, дотоод өр 640 тэрбум төгрөг, өрийн баталгаа 749.5 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.