“Баян” Р.Базараагийн ажлын байранд ЭЦА-наас нэгжлэг хийжээ

79

 “Баян” Р.Базараагийн ажлын байранд ЭЦА-наас нэгжлэг хийжээ

 

“Баян” хочит Р.Базараагийн ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан нэгжлэг хийжээ. Тодруулбал, түүнийг мөнгө угааж, хууль бусаар сонгууль санхүүжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх.

Тиймээс түүний ажлын байранд Эрүүгийн цагдаагийн албаныхан өнөөдөр нэгжлэг хийсэн байж болзошгүй гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тодруулбал, түүнийг сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан тухай эх сурвалж мэдээллээ. Яг одоо түүний хамаарал бүхий "Тээвэр хөгжлийн банк", "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" зэрэг аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн цагдаагаас нэгжлэг хийж байгаа юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.