УИХ: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хаслаа

99

УИХ: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хаслаа

 

Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хасах талаар 100 мянга гаруй хүний санал ирсэн байдаг. “D-Parliament”-аар ирсэн эл саналд тулгуурлан, хяналт шалгалт, шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуульд тусгах ёстой талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдээд, хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдээд байсан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуулиас эл заалтыг хасах хуулийн төслийг өргөн барьж, өчигдөр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр УИХ эцэслэн баталлаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.