Х.Нямбаатар: Наймдугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилтнуудын цалинг $1,000 дүйцэхүйц буюу 3.5 сая төгрөг болгоно

21

Х.Нямбаатар: Наймдугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилтнуудын цалинг $1,000 дүйцэхүйц буюу 3.5 сая төгрөг болгоно

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод очсон юм. 

Бидний нэрлэж заншсанаар хүнсний 20-ын нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцох аж.

Тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1,000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээсэн юм.

ТҮК-ийн ажилтнууд "Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон" гээд харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм.

Сонгинохайрхан дүүрэгт ажиллахдаа Драгон төвийн орчимд цагдаагийн хэв журам сахиулах байгууламж барьж, хулгайн тээвэрчдийг цэгцлэх, газар доогуур хоёр давхар бүхий, төлбөртэй авто зогсоол байгуулах, явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчлэх, явган хүний зам дээрх хашааг буулгах, орчны цэвэрлэгээг хийхийг дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныханд даалгаж байв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.