Сонгуулийн шоу: Намууд "утаа"-г лоозонгоо болгожээ

125

Сонгуулийн шоу: Намууд "утаа"-г лоозонгоо болгожээ

 

Ёс юм шиг сонгууль болгоны өмнө ярьдаг шоуны гэмээр сэдэвтэй болоод олон жилийг үдэж байна. Жишээлбэл, 1072 хувьцаа, Нийслэл хотын агаарын бохирдол зэргээр тоглолт хийж санал авчихдаг залиа энэ удаад ч тэргүүнд тавьсан бололтой. Тодруулбал, Намууд дотооддоо мөрийн хөтөлбөрөө батлаад хэлэлцээд хэдийнээ дуусжээ. Чих тавихад, ямартай ч Нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлж буй "Утаа"-г мартаагүй дээгүүрт бичин оруулж иржээ.

Тухайлбал, АН-ынхан Дүүрэг дүүргийн онцлогт тохирсон ажлын байр, бүсчлэлийн хөгжлийг ярьсан байна. Үүний хажуугаар хотоо ногоон болгох, ногоон байгууламжуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарахаар болж. Дөрвөн жилийн дотор нүүрснээс салгах зорилтыг ч тавьсан гэв.

"Нүүрс байгаа цагт утаа байна. Нүүрс алга болсон цагт утуу алга болно. Шийдэл нь эко эрчим хүч. Жилийн дотор эрчим хүчний асуудлаа шийдэж чадвал хоёр жилийн дотор утаанаас бүрэн салах боломж байна. Улаанбаатар хот хурдан хөгжих боломж байна" хэмээн тус намын дарга ярьсан юм. 

Улс төрчид ер нь угаартаж иргэд амиа алдаж байхад юу хийж, хаана байв. Гэнэт л сонгууль дөхөхөөр шоуддаг сэдвээ санаж байгаа нь энэ. Хамгийн сүүлд гэхэд 10 гаруй хүн нэг гэрт угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Нийслэл хотоо утаанаасаа салахын тулд хүн амаа цөөлж буй харамсалтай мэдээг үргэлжлүүлсээр байгааг дээшээ тэмүүлэгчдэд сануулвал,  “Нэгдүгээр сарын 1-ээс нэгдүгээр сарын 27-ны хугацаанд 282 хүн угаарын хийнд өртөж, 232 нь эмнэлгийн тусламж авч гэртээ буцсан. Харин 39 хүн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн.

Харамсалтай нь, угаарын хийн хордлогын улмаас дөрвөн хүн амиа алджээ. Угаартсан иргэдийн 137 нь хүүхэд, 145 нь насанд хүрсэн хүн байсан. Тухайлбал, 282 иргэний 106 нь Баянзүрх, 35 нь Сонгинохайрхан, 37 нь Сүхбаатар, 45 нь Чингэлтэй, 20 нь Хан-Уул, 14 нь Баянгол, нэг нь Налайх дүүрэгт бүртгэлтэй байна. Мөн Баян-Өлгий аймагт 15, Дорнод аймагт есөн хүн угаарын хийнд өртсөн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Нэгэнтээ л утааг лоозонгоо болгосон бол шахмал түлшээ бас хариуцаж хүн угаартаж нас барах тоог бууруулах тухайгаа ярихаа мартах ёсгүй.

https://dorgio.mn/p/151265

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.