СЭЛЭНГЭ: Цагдаагийн алба хаагчид 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлжээ
Өнгөрөгч гуравдугаар сард Сэлэнгэ аймагт өсвөр насны охиныг бүлэглэн хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газрын даргын жолооч болон нэр бүхий цагдаагийн алба хаагчид нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл байна.
Дээрх алба хаагчид нь хохирогч охиныг гэртээ авч ирэн хүчирхийлэл үйлдсэн болох нь аймгийн цагдаагийн газрын дотоод шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Улмаар энэ хэргийг Улаанбаатар хот дахь мөрдөн байцаах албаны дэргэдэх тусгай субъекыг шалгах хэлтэст шилжүүлж шалгалтын ажиллагаа явагдаж байна.