Хүчингийн хэргээр Солонгост баригдсан Л.Мөнхбат МАН-ын шилдэг гишүүдийнх нь НЭГ гэв үү

222

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат БНСУ-ын Чэжү аралд Монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдcан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, БНСУ-ын Чэжү аралд болсон хоёр улсын Соёлын солилцооны арга хэмжээний дараа Монгол Улсаас оролцсон бүжгийн хамтлагийнхантай архи уусны дараа уг хэрэг гарсан аж.
Гэтэл хүчингийн хэргээр Солонгост баригдсан дээрх этгээд МАН-ын шилдэг гишүүдийнх нь нэг гэнэ.
Тэрбээр 1979 онд Сэлэнгэ аймагт төрж өссөн. 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИХТ-өөр сонгогдон ажиллаж эхэлсэн. Тэр цагаас сумынхаа Засаг даргын орлогчоор томилогдон өдгөөг хүртэл ажиллаж иржээ.
Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч талын ажлын албаны дарга гэх албан тушаалтай.
KBS телевизийн мэдээнд:
Тоглолтын дараа бүжгийн хамтлагийнхантай архи ууж байгаад орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм. Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гарч буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан байна.
Тэрбээр цагдаагийн мөрдөн байцаалтын явцад зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолыг танилцуулах үед мэдүүлгээсээ буцаж үгүйсгэж байгаа аж.  Мандал сумын Засаг даргын орлогчийг хохирогчийг эсэргүүцэх чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, хүчингийн хэргээр баривчлан үргэлжлүүлж шалгаж байна хэмээн мэдээлжээ.

https://www.arslan.mn/politics/party/647830.shtml
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.