Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хоёр настай охиныг хайж байна

333

Гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хоёр настай охиныг хайж байна

 

 

Увс аймгийн Улаангом сумын төвөөс хойд зүгт 60 км-т, 8 дугаар багийн Бага нуур гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 20:50 цагт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн алга болсон хоёр настай охиныг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 21:10 цагаас эхлэн зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.