Их хурлын дарга Г.Занданшатар хөдөөгийн тойргоо хотоор солих бололтой

133

Их хурлын дарга Г.Занданшатар хөдөөгийн тойргоо хотоор солих бололтой

 

Нам, эвслүүд дунд нэр дэвшилт ид яригдаж байна. Нэр дэвшилтийн эхний хар зураг ерөнхийдөө гарчээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаад нийслэлд нэр дэвшихээр ярьж байгаа гэнэ. Тэрээр 2020 оны сонгуулиар Баянхонгор аймгаас нэр дэвшин сонгогдож байсан бол энэ удаад нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тойрогт нэр дэвшихээр ярьж байгаа аж. Учир нь АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга хангайн бүсийг удирдан сонгуульд оролцох учраас УИХ-ын дарга Г.Занданшатар Х.Баттулгатай нэг тойрогт таарахгүй гэжээ. Тэрээр 2020 оны сонгуулиар тойрогтоо намаасаа гурвуулаа дэвшсэн боловч ганцаараа сонгогдсон. Ингэхдээ АН-ын хоёр өрсөлдөгчтэйгөө эн тэнцүү саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Тиймээс ч тэрээр энэ удаад хангайн бүсээс дахин сонгогдож чадахгүй байх вий гэсэн айдастай байгаа бололтой.

Түүний горилж буй Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрог ч хүчтэй өрсөлдөгч ихтэй. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга болсон бөгөөд энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт бус Сүхбаатар, Чингэлтэйд нэр дэвшинэ. Зургаан мандаттай тус тойрогт мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нар нэр дэвшихээр горилж байгаа сурагтай. Гэхдээ О.Номинчимэг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн. Тиймээс өөрийнхөө хүнтэй нэг тойрогт өрсөлдөх эсэх нь ч эргэлзээтэй.

Харин АН-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ц.Уянга /Элийрэгч/, Ч.Өнөрбаяр, Д.Бадарсан, Л.Болормаа, И.Мөнхжаргал, Ц.Түмэнбаяр. Наранбаатар, Б.Хурц нар нэр дэвшихээр горилж байгаа гэсэн мэдээлэл бий.

Харин есөн мандаттай хангайн бүст УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадалай, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн, Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар /нам яв гэж байгаа/ гэх хүмүүс яригдаж байгаа.

Одоогийн байдлаар УИХ-ын дарга Г.Занданшатар сонголтоо 100 хувь хийгээгүй бөгөөд өөрөө хотод өрсөлдөх сонирхолтой байгаа гэнэ. Нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа болоогүй байгаа тул энэ хугацаанд сонголтоо хийх биз ээ.

 

https://itoim.mn/a/2024/03/27/politic/aft

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.