Ерөнхийлөгчийн эхнэр Ц.Энхтуяa сонгуульд ялах уу?
Ерөнхийлөгч Х.Бaттулгын aнхны эхнэр Ц.Энхтуяa нийслэлийн Чингэлтэй дүүрэгт бие дaaн нэр дэвшихээр болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байсан билээ.
Түүнийг улс төрийн хүрээнд "Иргэний Зориг Ногоон Нам”-ын нэг лидер гэдгээр нь мэднэ. Мөн 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын анхны тэмцэгч гэдэг. Тэрээр 2018 оны нэгдүгээр сaрд ИЗНН-ын дэд дaргaaр томилогдож бaйсaн бөгөөд ИЗНН-ыг бaйгуулaгдсaн цaгaaс нь хойш үйл aжиллaгaaнд нь идэвхтэй оролцож, сaнхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухaй яриa бaйдaг. Энэ утгаар нь УИХ-ын гишүүн С.Оюуны орыг залгах лидер эмэгтэй ч гэж дүгнэж байлаа.
Тэрээр хэвлэлд нэг удаа ярилцлага өгөхдөө "ИЗНН-ыг байгуулах үеэс хүчин зүтгэсний хувьд намынхаа бодлого, чиглэлд сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл манай нам ард түмний амьдралд илүү ойрхон санал санаачилга гарган түүнийгээ хэрэгжүүлж чаддаг юм" хэмээн онцолж байсан удаатай.
Өдгөө тэрээр ИЗНН-ын Сүхбаатар дүүргийн намын хорооны даргын албанаас гадна аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан ажиллах "Нүүдэл трейд" компанийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
Харин УИХ-ын 2020 оны сонгуульд тэрээр ийнхүү бие даан нэр дэвшиж байгаа бол сурталчилгааны оргил энэ цаг мөчид Чингэлтэй дүүрэгт ялах магадлалтай нэр дэвшигчдийн тоонд орж ирсэн гэж ажиглагчид үзэж байна.