Олон улсын нислэгүүдийн өнөөдрийн цагийн хуваарь өөрчлөгдлөө

121

Олон улсын нислэгүүдийн өнөөдрийн цагийн хуваарь өөрчлөгдлөө

 

Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдаад байна.

Иймд 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт орж байгааг МИАТ ТӨХК мэдэгдэв.

Гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 3-р сарын 28-ны 07:00 цагт бууна.
  • Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчон ОУНБ-д 13:50 цагт бууна.
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчон ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.
  • Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.
  • Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.
  • Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
  • Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөж байна.

Авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа ихээр үүссэн тул зорчигч Та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явна уу хэмээн МИАТ ТӨХК зөвлөлөө.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.