Жолооч хүүхэд андуурч, машиндаа суулгах гэж байжээ

123

Жолооч хүүхэд андуурч, машиндаа суулгах гэж байжээ

 

Олон нийтийн цахим сүлжээнд 2024.03.20-ны өдөр "...сэрэмжлүүлэг нэртэйгээр хүүхдийг үл таних хүн авч явах гэж оролдсон...” гэх мэдээлэл нийтлэгдсэн. 

Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл болон иргэний дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий такси үйлчилгээний жолооч Б нь иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байхдаа өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.    

Хэдийгээр дээрх асуудалд олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.