Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулаа

785


Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа Дорноговь аймагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй. Мөн тэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус ирүүлсэн байна.

Мөн шүүгдэгч Д.Ган-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт товлон зарлалаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үлдээжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.