Гавьяат хуульч амиа алдсан хэргээр Г.Сүхболд нарыг шүүх хурал энэ сарын 17-нд товлогдлоо

1 120

Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр хаалттай хорих 461-р ангид сэжигтнээр саатуулагдаж байсан гавъяат хуульч Л.Бямбаа 2019 оны хоёрдугаар сарын 23-ны орой амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт ШШГЕГ-ын ажилтан Г.Сүхболд нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Г.Сүхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо. Шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагаас товложээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.