Путин: Украинд гадны цэргүүд байгаа нь тулааны талбарт байдлыг өөрчлөхгүй

106

Путин: Украинд гадны цэргүүд байгаа нь тулааны талбарт байдлыг өөрчлөхгүй

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия 1” телевиз болон РИА Новости-д зориулан сэтгүүлч Дмитрий Киселёвт ярилцлага өгөхдөө “Украинд гадны цэргүүд байгаа болон зэвсгийн нийлүүлэлтүүд нь байлдааны талбар дахь нөхцөл байдлыг өөрчлөхгүй” гэжээ.

Түүний ярьж буйгаар Барууны орнуудын цэргүүд Украинд эртнээс байгаа аж. Путин “Төрийн эргэлтээс өмнө гадны цэргүүд байсан. Төрийн эргэлт гарсны дараа тэдний тоо илүү нэмэгдсэн” гэсэн байна. Түүнчлэн Барууны цэргүүд өнөөдөр Украинд зөвлөгч, гадаадын хөлснийхөн зэрэг дүрээр байгаа бөгөөд тэд хохирол амсаж байгааг Оросын Ерөнхийлөгч онцолжээ. Тэрбээр мөн АНУ цөмийн туршилт хийх юм бол Орос бас тэгж чадна гэдгийг үгүйсгээгүй байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.