Дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр Хятад юм гэв

105
Хятадын хоёр чуулганыг олон орны эрдэмтэд анхааралтай ажиглаж байна. Эрдэмтэд хэлэхдээ, Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр юм. Тэд гадагшаа өндөр түвшний нээлттэй байдлаа тогтвортой ахиулж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг түргэтгэж байгаа нь эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй ахиулахын зэрэгцээ дэлхий дахинд хамтдаа хожих боломж олгож байна гэв.

Москвагийн Их сургуулийн Ази, Африкийн орнуудын судалгааны хүрээлэнгийн захирал Алексей Маслов: Энэ оны эцэс гэхэд Хятадын ДНБ-ий өсөлт 5-иас давна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Үүний дагуу жижиглэн худалдааны салбар хөгжиж, үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэнэ. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр бол Хятад. Энэ улсад өрнөж буй бүх зүйл дэлхийн эдийн засагтай холбоотой.

Мьянмарын ГХЯ-ны Стратегийн болон олон улсын судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Най Суй У: Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг эрчимтэй хөгжүүлж байна. Үүнээс Мьянмар суралцах нь зүйтэй. XXI зуун бол өндөр технологийн хөгжлийн эрин учир бид шинжлэх ухаан технологийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлж алхах ёстой. Хятад улс шинжлэх ухаан технологийн хөгжилд маш олон ололт амжилт гаргаж, дэлхийн тэргүүн эгнээнд явж байна.  

 

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:news.cri.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.