Хүүхдийн эрх зөрчсөн 40 иргэнийг нийт 12 сая төгрөгөөр торгожээ

172

Хүүхдийн эрх зөрчсөн 40 иргэнийг нийт 12 сая төгрөгөөр торгожээ

 

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024 оны хоёрдугаар 26-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд) 34,995 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 450 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс

  • Хүний амьд явах эрхийн эсрэг найм,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 162,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12,
  • Өмчлөх эрхийн эсрэг 184,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг долоо,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 18,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52,
  • бусад долоон хэрэг байгаа юм.

Зөрчлийн шинжтэй 61,280 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 61,180 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 60,326 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 854 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4,400,
  • Танхайрах 166,
  • Хүний биед халдах 101,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 354,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 51,176,
  • бусад 4,983 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 158, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 120, сураггүй алга болсон хүн 40, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.