Стандартаас эхлэх Монголын хөгжил...

178

Стандартаас эхлэх Монголын хөгжил...

 

БЗД-ийн 26 дугаар хороонд гарсан дэлбэрэлттэй холбогдуулан бид СТАНДАРТЫН талаарх мэдээллүүдээ эргэн хүргэж байна. /2023-05-26/

Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсад дагаж мөрдөж буй стандартыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, стандарттай холбоотой хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа нь цаг үеэ олсон өөрчлөлт болж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй стандартууд бодит байдал дээр амьдралд нийцдэггүй, стандартын хэрэгжилтийг салбарын байгууллагууд үр дүнтэй хянадаггүй, хянаж чадлаа ч хариуцлага тооцох механизм одоо хүртэл модон хэвээр байгаа нь нууц биш.

Үүнийг шийдвэрлэх хүрээнд Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяр “Стандартчиллын тухай хуульд стандартыг сонгон хэрэглэнэ гэсэн заалттай байсан. Ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээний хэд хэдэн стандартаас иргэн нэг  стандартаас сонгон хэрэгжүүлдэг байв. Үүнд тодорхой өөрчлөлт оруулж заавал мөрдөх стандартын хуулийг боловсруулж байна” гэх мэдээлэл өгч байв. Үнэн хэрэгтээ сонгон хэрэглэнэ гэдэг нь стандартыг бэлэг тэмдэг, цаасан сертификат болгоод зогсохгүй үүнээс үүдсэн хор уршиг бидний амьдралд олон харамсалтай жишээгээр илэрч байна. Барилгын компаниуд стандарт дүрэм журмаа барьдаггүй, чанаргүй барилга барьдаг, зай талбайн стандарт баримталдаггүй учраас Улаанбаатарын хүүхдүүд цементэн ширэнгэн дунд амьдарч байна гэх нийтлэл Францын сайтад хүртэл гарч байсан нь саяхан.

Иймд манай улсын хөгжлийг нэг биш нилээн хэдэн шат ахиулах стандартын шинэчлэлийг яаравчилья.

 

https://erennews.mn/article/60198

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.