SOS: Хот даяараа угаартахад бэлэн байна

178

SOS: Хот даяараа угаартахад бэлэн байна

 

Нийслэл хотын иргэд нийтээрээ угаартах аюулын харанга энэ өвөлжин дэлдэж байна. Гэтэл эрх баригч нар ганц ч үг ган хийсэнгүй ээ.

Өглөө босоод гадаа гарч ирээд л дотор муухайрч, толгой өвдөж байна гэх иргэд их байна. Амьсгалах цэвэр агаартай байх өдөр бидэнд алга. Бидний итгэл найдвар "салхи" л болж үлджээ гэхэд буруутахгүй нь ээ. Өөрөөр хэлбэл, хотын иргэд нийтээрээ угаартахад бэлэн байна.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн хотуудын агаарын чанарыг бодит цагийн горимд хэмжиж харуулдаг Швейцарын IQAir группийн вебсайтад  Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн муу агаартай хотуудын тоонд багтсан хэвээр байна. Өнөөдрийн 11:15 цагийн байдлаар эрүүл бус агаартай хэмээгдэж улаан бүс рүү оржээ.

 

Харин монголын агаарын чанарын 11:15 цагийн байдлаарх хэмжилтийг харвал Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтай байгааг заажээ. Хайлааст орчимд бүдүүн болон нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн болон азотын давхар исэл их хэмжээтэй байна.    

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.